Dark Light
Нийгэм | 2021-02-27

Х.Баттулга Ерөнхий сайдын саналаар Л.Оюун-Эрдэнийг УИХ-д хүргүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг саналаа Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д өнөөдөр хүргүүлсэн байна.

Ерөнхийлөгчийн албан бичигт, “УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнгээр байгуулсан Засгийн газрыг огцруулсан тул МАН-аас Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2021 оны нэгдүгээр сарын 22-нд Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналыг хүргүүлж байна. Хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.

Уг саналыг одоо Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх бөгөөд 14.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Уг албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдааны үеэр танилцуулсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19