Dark Light
Нийгэм | 2021-01-27

Х.Буянжаргал: "Таван толгой түлш" ХК-ийн хариуцлагагүйн улмаас 22 настай ажилчин АМИА АЛДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /01.27/ өглөөний 6:22 минутын орчимд “Таван толгой түлш“ ХК-ны ажилтан /22 настай, эрэгтэй/А үйлдвэрийн ослын улмаас амиа алджээ. Тодруулбал, Холигч машинд цэвэрлэгээ хийж байхад нь тус машины "асаах" товчлуурыг өөр нэгэн ажилтан санамсаргүйгээр дарсны улмаас холигч машинд амиа алдсан байна.

No description available.

Энэ асуудлыг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргалаас тодруулав. Тэрбээр "Залуу, халуун насандаа ажил үүргээ гүйцэтгээд явж байсан 22-хон наснай А амь насаа алдлаа. Холигч машинд цэвэрлэгээ хийж байхад нь тус машины "асаах" товчлуурыг өөр нэгэн ажилтан санамсаргүйгээр дарсны улмаас холигч машинд амиа алдсан. Энэ явдал ганц өнөөдөр болж байгаа зүйл биш!. Он гарсаар 2 ажилчин бэртэж гэмтсэн.

"Таван толгой түлш" ХК ажилчдаа зориулалтын бус хамгаалалтын хувцасаар хангадаг. Тус компанийн нээлтийн үеэр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх яагаад техник, ажилчдын аюулгүй байдлыг хангах ёстой ХАБ-ын хянагч ажилчид байна уу үгүй юу гэдэг дээр хяналт тавьсангүй вэ. Тэр нээлтэн дээр хүчээр хэдэн залуусыг үгийг нь бэлдэж өгөөд яриулсан шүү дээ. 2 сая төгрөгний цалинтай гэнэ, ажилтнууд нь яг үнэндээ 600 мянган төгрөг хүрэхгүй цалин авдаг. Эрчим хүчний яам анхаарал хандуулах ёстой. Тус яамны сайд компаниудад шаардлага хүргүүлсэн. Тэнд үйлдвэрчний эвлэл байгуулах гэхээр байгуулуулдаггүй. Байгуулъя гэснийг нь ажлаас халдаг. Төрийн өмчит компани ийм хариуцлагагүй байна гээд бод" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22