Dark Light
Нийгэм | 2021-01-27

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дубайн гэрээг өөрчлөх хатуу даалгавар өгсөн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын чуулганаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн ажиллах байх. Экспортын төмөр замын хөтөлбөр, газрын тосны үйлдвэрийг цаашид үргэлжлүүлэх үү. Оюу толгойн гэрээ, Дубайн гэрээг цуцлах асуудлыг ярьсан. Энэ ажил хэрэг болж чадах уу. Гэрээг зөв гольдролд оруулах талаар шинэ Засгийн газар ямар байр суурь барих вэ" гэх асуултанд

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Цаашид төмөр замыг үргэлжлүүлэх болно. Өмнөх Засгийн газарт хоёр удаа ЗГХЭГ-ын даргаар ажилласан. Намын болон Засгийн газрын хөтөлбөрт ахалж ажилласан. Таван толгой төмөр замын ажлыг яаравчлах шаардлагатай. Нэн тэргүүний ажил байх болно. Нефтийн үйлдвэрийг үргэлжлүүлнэ. Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг дуусгахын төлөө ажиллана. Оюу толгойн хэлэлцээр амаргүй нөхцөлд ажиллаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дубайн гэрээг өөрчлөх хатуу даалгавар өгсөн. Хөрөнгө оруулагч талд гэрээг цуцлах саналыг өгсөн" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16