Dark Light
Нийгэм | 2021-01-27

"Дубайн гэрээнд яагаад 11 зүйл заалт өөрчилснийг, Эрдэнэтийн 49 хувийг Ч.Сайханбилэгээс асуу"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Таныг Ерөнхий сайдад нэр дэвшээд орж ирж байгаад гайхаж байна. Ард түмнийг доромжилж байгаа нэг хэлбэр гэж харж байна. Монголын Засгийн газар алдаа гаргаж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. ЗГХЭГ-ын дарга хийж байсан хүний хувьд алдаанд таны оруулсан хувь нэмэр байгаа байх.

Яагаад огцорчхоод буцаад нэр дэвшиж байна юм. Та сүүлийн богинохон хугацаанд амжилттай карьер хийсэн байна. Өнөөдөр Монгол улсын залуучууд тань шиг карьертэй болох боломж бараг байдаггүй. Нөгөө талаар Оюутолгойн асуудал байна. Далд уурхайд 2 тэрбум ам.доллар нэмэгдчихсэн байна. 2050 онд бид нар ногдол ашгаа авах юм байна, Монгол Улс өрөнд ороод дууслаа" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг та улстөржиж ярьж байгаа учир үүнийг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаас асуу. Яагаад Ерөнхий сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж өөрийнхөөрөө захирамж гаргасан, яагаад гэрээнд 11 зүйл заалт өөрчилж, өнөөдөр ногдол ашиг авахгүй болсныг асуу. Яагаад өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсныг асуу. Эрдэнэтийн 49 хувийг асуу. Энэ бүх зүйл өрнөж байхад би байгаагүй ч энэ завхралыг засахын тулд өнгөрсөн нэг жилийн турш хичээсэн. Цаашид ч энэ байр сууриндаа хатуу байж ажиллах болно гэдгээ хариуцлагатайгаар хэлье" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22