Dark Light
Нийгэм | 2021-01-27

Л.Оюун-Эрдэнэ: Би ямар ч зүйлд ШАЛТАГЛАХГҮЙ, хийхийн төлөө ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Мөнгөөр санал худалдаж авдаг асуудлыг шийдсэнгүй, нэг нам гээд нэгнээ хаацайлаад үлддэг асуудал ч хэвээрээ байна. Шударга ёс тогтоож өгөөрэй би өөрөө орж ажиллана гэсэн. Шүүхийн тухай хууль баталчихаар шударга болчихдог юм биш шүү дээ. Хэдүүлээ нэг айлын хүүхдүүд шиг ажиллая. Нью-Йоркийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаасныг дахин гаргая. С.Ганбаатарынхаа өлсгөлөнг болиулмаар байна" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Би зоригтой ажиллах болно. Яагаад гэхээр Ерөнхий сайд бол шалтаглаж болохгүй ажил гэдгийг ЗГХЭГ-т ажиллаж байхдаа ойлгосон юм. Би ямар ч зүйлд шалтаглахгүй, хийхийн төлөө ажиллана.

Гэхдээ үүнд та бидний хамтын ажиллагаа  хамгийн чухал. Би олон асуудал руу орохоос илүүтэй том асуудлуудыг шийдвэрлэж ажиллах болно. Миний оруулж ирэх асуудлууд нийгэмд улс төржиж байгаа мэт харагдахыг үгүйсгэхгүй. УИХ мэтгэлцэх тусам олон нийтэд мэдээлэл ил тод болно. Албан тушаал мөнх биш гэдгийг би мэднэ. Би огцрох, улс төрийн асуудалд орохоос айхгүй. Би хуулийн хүрээнд системтэйгээр шийдвэр гаргахын төлөө ажиллана гэдгээ хэлмээр байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22