Dark Light
Нийгэм | 2021-01-27

Ховд-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймагт очсон хоёр хүний PCR шинжилгээний хариу өчигдөр эерэг гарч коронавирусийн халдвартай болох нь батлагдсан. Тэгвэл халдвартай хоёр иргэнийг болон хамт явсан 39 хүнийг Улаанбаатарт авчирлаа.

Өнөөдөр өглөө 11 цагийн орчимд Ховдоос хөөрсөн "Хүннү Эйр" компанийн онгоц 13:46 цагт Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудалд газарджээ. 

Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийж ажилласан гэж Буянт-Ухаа Хилийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллэв.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22