Dark Light
Нийгэм | 2021-01-27

Д.Ганбат: Ерөнхий сайдыг томилох асуудалд АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайдыг томилох асуудалд тав хоногийн завсарлага авах санал гаргалаа. Мөн тэрбээр "МАН-д бүх ард түмэнд саналаа өгөөгүй. 40 хувийн саналыг авсан. У.Хүрэлсүх иргэдэд 4 жилийн турш ажиллана гэж хэлчихээд огцорсон. Иргэдийн итгэлийг алдсан. 76 гишүүний нэг нь өлсгөлөн зарлаад байж байна. Ард түмний аж байдал эрүүл мэнд, эдийн засаг мөлхөж байна. С.Оюун-Эрдэнэ албан тушаалд томилогдохгүй гэж хэлсэн. Нэг худлаа хэлсэн хүн ахиж худлаа ярихгүй гэсэн зүйл байхгүй. Хэлэлцэж буй асуудлаар хуулийн эрхийнхээ дагуу 5 хоногийн завсарлага авч байна" гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Ерөнхий сайдыг томилно гэдэг цаг нартай зүйл. Энэ долоо хоногт багтаан Засгийн газраа яаралтай бүрдүүлэх хэрэгтэй байна. Намрын чуулган завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллах шаардлагатай байна. Цар тахлын үед энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Тиймээс нэг цагийн завсарлага өгье. Өөр асуудалгүй. Ахиж хэлэлцэх олон зүйл байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22