МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "АН-ын бүлэг нөхцөл байдлыг харгалзан үзэж 1 цагийн дараа чуулганд эргэн оролцох байх гэж найдаж байна. МАН-ын өмнөх бодлого, хэрэгжүүлж байсан ажлууд үргэлжлэн явах болно. 2020 оны сонгуулиар ялалт байгуулж, Засгийн газар мөрийн хөтөлбөрөө батлуулчихсан. Тиймээс дутуу үлдсэн ажлаа үргэлжлүүлэн, гүйцэтгэх нь ойлгомжтой.
Л.Оюун-Эрдэнэ сайдын баримтлах зарчим мэдээж нэмэгдэх ёстой. Нийгэмд шударга ёсыг тогтоох, олон олон шинэчлэл, Оюу толгойн асуудлыг бодитойгоор шийдэх тал дээр ард түмний хүсэл зорилгод нийцүүлэн ажиллана. Миний хувьд Засгийн газарт ирж ажиллахгүй. Намын шинэчлэлийг өндөр түвшинд авчрах, ард түмэн улс төрийн намын шинэчлэлийг ард түмэн алга ташиж хүлээж авах хүртэл ажлаа үргэлжлүүлэх болно" гэлээ.
АДМИН








Нийгэм





