Dark Light
Нийгэм | 2021-02-27

Улаанбаатар-Ховд чиглэлийн тусгай онгоц газардлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдсэн "Хүннү Эйр" компанийн онгоц өнөөдөр 13.46 минутад  “Буянт-Ухаа” Олон Улсын нисэх буудалд газардлаа. 

“Буянт-Ухаа” боомт дахь  Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч нар  зорчигчдын  биеийн халууныг  хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийжээ.

Нийслэлийн онцгой комисс болон орон нутгийн онцгой комиссууд Улаанбаатар хотод саатсан орон нутгийн иргэдийг хуваарийн дагуу буцаах ажлыг хамтран зохион байгуулж байв. Гэвч Ховд аймаг руу нийтийн тээврээр үйлчлүүлж явсан хоёр иргэнээс коронавирусний халдвар илэрсэн тул тэдэнтэй хамт зорчсон иргэдийг ийнхүү нийслэлд буцаан авчирч байгаа юм.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22