Dark Light
Нийгэм | 2021-01-27

Л.Оюун-Эрдэнэ 87,9 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Нийт 66 гишүүн санал хураалтанд оролцсоноос 58 гишүүн дэмжиж 87,9 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд боллоо. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 41 настай. Ам бүл 5. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Боловсрол судлал болон төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.

БОЛОВСРОЛ:

1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль,

2001 онд Бэрс дээд сургууль,

2008 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль,

2015 онд   АНУ-ын Харвардын Их сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын бүсийн захирал,

2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга,

2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга,

2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч,

2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга,

2012 онд Монгол Ардын,  Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч,

2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2019-2020 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00