Dark Light
Нийгэм | 2021-01-27

"ZEUS CLAN" багийн шагналын 5 хувийг татварт суутгана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотноо зохион байгуулагдсан PUBG Mobile дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол залуучууд амжилттай оролцож гуравдугаар байр эзэлж 100,000 $ шагнуулсан. 

Үүнтэй холбоотойгоор уг орлогын 40 хувийг татварт суутгана гэх ташаа мэдээлэл сошиалд гарсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор бяцхан мэдээллийг хүргэе.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 19.1.1.урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнд 5 хувиар татвар төлнө гэж заасан байдаг.  

Тухайн шагнал авч байгаа улстай манай улс давхар татварын гэрээтэй бол давхардуулан татвар ногдуулахгүй байх зохицуулалт бий. АНЭУ-тай Монгол Улс давхар татварын гэрээгүй юм.

Хүүхэд, залуучууд та бүхэн уралдаан тэмцээнд амжилттай оролцож шагналын орлого олсон бол тухайн орлогын 5 хувийг улс эх орондоо татвар болгон хураалгах юм.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22