УБ хотоос ЗҮҮНХАНГАЙ, ӨНДӨРХАНГАЙ сумын чиглэлд 1 автобус ирсэн бөгөөд ЗҮҮНХАНГАЙ СУМ -ын хяналтын пост дээр тухайн зорчигчдоос түргэвчилсэн шинжилгээ авахад 1 зорчигчийн шинжилгээ эерэг гарсан тул тухайн автобусны нийт зорчигчдыг PCR шинжилгээний хариу баталгаажиж гартал тусгаарлах байрны хяналтанд аваад байна.
PCR шинжилгээ ХОВД аймагт хийгдэх бөгөөд дээжийг тээвэрлэн хүргээд маргааш оройдоо эцсийн хариу гарах юм.
Одоогоор аюулгүй байдлын үүднээс тухайн иргэдийг тусгаарлалтанд оруулсан байгаа тул иргэд та бүхэн дор бүрнээ хариуцлага өндөртэй, элдэв цуурхалд автахгүй байцгаана уу???
Энэ онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Аймгийн Онцгой Комиссоос нэгдсэн мэдээлэл хүргэнэ.
Эх сурвалж: Увс аймгийн шуурхай штаб
АДМИН








Нийгэм





