Dark Light
Нийгэм | 2021-01-28

А.Амбасэлмаа: Шинээр 25 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 1692 боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас өнөөдөр /2021.01.28/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийт 15202 хүнд PCR шинжилгээ хийсэн байна. Манай улсад 25 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1692 боллоо. Улаанбаатар хотод 25 тохиолдол шинээр бүртгэгдээд байна. Коронавирусний батлагдсан тохиолдол "X апартмент 1" байрнаас 2021 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр бүртгэгджээ.

Иймээс тус байрны оршин суугчид болон СӨХ-ийн ажилчид нийт 128 иргэнийг PCR шинжилгээнд хамруулахад тухайн байрны СӨХ-ийн 4 ажилтнаас халдвар бүртгэгдсэн тул тус байрыг хамгаалалтад авчээ. Тухайн СӨХ-ийн ажилтан Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны "Офицер таун" хотхонд амьдардаг тул мөн адил хамгаалалтад авч яаралтай шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.

Иймд иргэдийг шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, шинжилгээний хариу гартал гэрээсээ гарахгүй байж, тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг тус дүүргийн Онцгой комисс санууллаа.

 Түүнчлэн тус дүүргийн 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсгийг хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, хөл хорио тогтоосон хугацаанд БЗД-ийн Онцгой комиссоос явуулын 4, байнгын 1 нийт 5 цэгийг ажиллуулж 1069 хүнийг PCR шинжилгээнд хамруулахад бүх хариу сөрөг гарчээ" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22