Dark Light
Нийгэм | 2021-01-28

ОХУ-д тамхи худалдаалах журмыг илүү чангатгав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын тамхины зах зээлд өөрчлөлт орж байна. Төрийн Думын бодлого тамхины худалдааг чангаруулах талаар бодитой арга хэмжээ авчээ. Тиймээс одооноос ОХУ-д тамхи худалдаалах бизнес илүү хүнд болж, зөвхөн мөнгөтэй хүн л тамхи татах нөхцлийг бүрдүүлээд буй. Тамхины утаанаас хамгаалах хуулийн нэмэлт өөрчлөлтөөс ийнхүү тамхины үнэ өсөж байгаа гэж албаны эх сурвалж мэдэгдсэн бөгөөд энэ сарын 28-аас эхэлж ОХУ-ын нутаг дэвсгэрт үйлчилж эхэллээ. Энэ нь ОХУ-ын иргэн бүрийн уушиг, эрүүл мэндийг бодсон төр засгийн шийдвэр гэдгийг онцлоод халдварт цар тахалтай энэ хүнд нөхцөлд ялангуя тамхины үнийг ийнхүү өсгөж байгаа нь эрүүл мэндтэй холбоотой шийдвэр гэж иргэд харах ёстойг тамгын газраас цохон тэмдэглэсэн байна. 

Эх сурвалж: https://ria.ru/20210128/tabak-1594889880.html


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22