Dark Light
Нийгэм | 2021-01-28

Музейн зарим ажилтан жилийн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авдаг болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдрийн (2021.01.28) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Музейн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Салбартаа анхдагч болон батлагдсан Музейн тухай хууль хэрэгжсэнээр энэ салбарт ажилладаг мэргэжилтнүүдэд урамшуулал олгогдож, хувийн хэвшлийн үйл музейнүүд хүүхдэд үйлчилсэн төлбөрөө улсаас авах боломжтой гэсэн онцлох хэд хэдэн заалт бий. 

Тодруулбал, музейн үзмэртэй шууд харьцаж ажилладаг албан хаагчид найман жил тутам нэг жилийн үндсэн цалингийн хэмжээтэй урамшууллыг олгох боломж бүрдлээ. Үзмэртэй шууд харьцаж ажилладаг албан тушаалтнууд нь өндөр үүрэг хариуцлага хүлээдэг мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд бэлтгэгдсэн, тодорхой шалгуурыг хангаж тухайн албан тушаалд томилогддог мэргэжилтнүүд юм. Мөн ажиллах орчин нөхцөл ч хүндэд тооцогддог байна. Эдгээр ажилтнуудад урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэснээр албан тушаалтнууд шударга, хараат бус, тогтвортой ажиллах боломж бүрдэхээс гадна, санхүүгийн хувьд бусдын нөлөөнд автахгүй байх нөхцөл бүрдэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22