УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарласан. Өнөөдөр/01.28/ 22.00 цагийн орчимд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон зарим УИХ-ын гишүүд Төрийн ордонд уулзалт хийх санал тавьснаар яг одоо Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, хэд хэдэн хуульчид гишүүн С.Ганбаатарыг хүлээн авлаа.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Ерөнхий сайд болоод олон УИХ-ын гишүүд танд санаа зовж Оюу толгойн гэрээг шинэчлэх тал дээр хамтран ажиллаж, шинээр ажлыг хэсгийг байгуулах саналтай байна. Мөн гадаадын улс оронд царцаагдсан хөрөнгийг Монгол улсын Засгийн газар нэхэмжлэх тал дээр ажиллана. Нөхцөл байдалтай холбогдуулан хэлэлцэж сөрөг нэхэмжлэлийг гаргая" гэв.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар " Гэнэт өлсмөөр санагдаад Өлсгөлөн зарласаг гэж бодоо юу. Би Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнээс 5,6 удаа асуулт тавихад 30 хоног хариу өгөөгүй. Нэгдүгээр сарын 29-ны өдөр нийт ард иргэдээрээ хэлэлцэе гэж би санал гаргаж гуйсан. Амаар, бичгээр ярьсан. За гэчихээд өнгөрсөн баасан гарагт БУДАА болгосоншд. Болорчулуун, Бат-Эрдэнэ, Баттөмөр гишүүд зайлуул сэтгэл зүрхээрээ тэмцээд гуйсан. Бид барьцаалагдсан. Энд сууж байгаа хүн бүрт баярлалаа. Нэгдүгээр сарын 22-нд зарласан шүүх хурлыг нэн яаралтай дахин зарлаж товлож өгнө үү. Хөрөнгө царцаана гэсэн жижиг юм битгий ярь" гэлээ.
АДМИН








Нийгэм





