Дархан-Уул аймгийн Засаг дарга, “УБТЗ” ХНН-ийн даргатай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан.
Тус санамж бичигт Дархан хотод “Хүүхдийн төмөр замын цогцолбор” байгуулах асуудлыг судалж, хэрэгжүүлэхээр болжээ.
Энэ дагуу аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2021.01.27/ "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн холбогдох албаны төлөөлөлтэй уулзалт хийжээ.
Уулзалтаар 2.5 км урттай Хүүхдийн төмөр замын цогцолборыг Миний монгол цэцэрлэгт хүрээлэнд байгуулахаар болж газраа сонгосон байна.
Мөн гурван байршилд зогсоол, нэг байршилд өртөө, нэг байршилд төмөр замын депо байгуулахаар нэгдсэн хүрчээ.
2.5 км урттай “Хүүхдийн төмөр зам”-ын ажлыг энэ оны 8 дугаар сард багтаан дуусган хүлээлгэж өгөхөөр болжээ.
АДМИН








Нийгэм



