Гэрийн тусгаарлалтын дүрэм зөрчсөн иргэнийг хамт байсан 3 хүний хамт нэгдүгээр сарын 28-ны 07:30 цагт илрүүлсэн тухай Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.
Тодруулбал, Тухайн иргэн гэрийн тусгаарлалтыг зөрчин хүмүүстэй уулзжээ. Улмаар тус аймгийн цагдаагийн газраас тэдний байгаа газрыг илрүүлэн саатуулж, тусгаарлах байранд хүлээлгэн өгсөн байна.
Өндөр эрсдэлтэй энэ цаг үед орон нутагтаа ирсэн иргэд гэрийн тусгаарлалтын дэглэмийг чанд сахиж, иргэний үүргээ биелүүлэн өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ цар тахлаас хамгаалан, хариуцлагатай байхыг Цагдаагийн газраас анхаарууллаа.
Эх сурвалж: Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар
АДМИН








Нийгэм





