Өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1884 тээврийн хэрэгслээр 3115 зорчигч хот руу нэвтэрч, 1406 тээврийн хэрэгслээр 5593 зорчигч хотоос гарсан байна.
Нийт 5593 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 86 ажилтан үүрэг гүйцэтгэн ажиллажээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АДМИН








Нийгэм





