1-р сарын 27-нд гэр нь шатсан 5-н хүүхэдтэй өрх толгойлсон бүсгүйд СХД-ээс сонгогдсон УИХ-н гүшүүн Н.Учрал, П.Анужин нар бүрэн тавилгатай гэр авч өгчээ.
Ганцэцэг бүсгүй өөрийн баярласан сэтгэлээ Facebook хаягтаа хуваалцжээ.
Тэрээр: "Энэ сарын 27-нд буюу өнгөрөгч лхавга гаригийг орой 20 цагийн үед гэр маань шатаж, таван нялх хүүхэдтэйгээ өмссөн хувцастайгаа үлдсэн ээж байна аа.
Сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандив дэмжлэгээр 30 цагийн дотор таван ханатай бүрэн тавилгатай шинэ гэртээ боллоо.
Манай СХД-ээс УИХ-д сонгогдсон Н.Учрал, П.Анужин нар маань иргэд биднийгээ зовлон бэрхшээлийг хуваалцаж, хандивын гараа сунгаж өргөө сайхан гэртэй болгож өглөө. Яг одоо гэрийг маань барьж өгч байна. Таван үр минь халуун дулаан гэртэй боллоо. Маш их баяртай байна.
Ямар азаар иргэдийнхээ зовлонг ойлгодог сайхан сэтгэлтэй хүмүүсийг Төрдөө гаргасан юм бэ хэмээн залбирч сууна.
Энэ бүх асуудлыг шийдэхэд маань томоохон дэмжлэг үзүүлж, түшиг тулгуур болсон болсон СХД-ийн 8-р хорооны дарга Эрдэнэчимэг түүний баг хамт олон, хэсгийн ахлагч нартаа гүнээ талархаж байна.
Гаднаа хүйтнийг ажралгүй манай гэр бүлд түлээ нүүрс, ойр зуурын хүнс, цайны сүү хүртэл гэрээсээ барьж ирээд өөрийн ах дүү, үр хүүхдүүдээс ялгаагүй хандлаа.
Маш их сэтгэл хөдлөж байна.
Түүнчлэн, бидний гэр бүлийн зовлонг хуваалцаж, гэр бүлд минь сэтгэлийн болон мөнгөн хандив өргөсөн олон арван монголчууддаа баярлаж байна.
Монголчууд маань ямар сайхан сэтгэлтэй юм бэ, биднийг ямар сайхан хүмүүсээр хүрээлдэг юм бэ гэж бодогдож баярын нулимс унагаж байна.
Та бүхнийхээ итгэлийг алдахгүй таван сайхан үрийнхээ ирээдүйг өнгөлөг гэгээтэй байлгахын тулд, яг та бүхэн шигээ сайхан сэтгэлтэй эрүүл монгол иргэдийг бүтээхийг тулд хань бид хоёр илүү их хичээж амьдрах болно.
Нийт монголын сайхан сэтгэлтэй сэтгэлтэй ард түмэн, Төр засагтаа маш их баярлалаа" гэжээ.
АДМИН








Нийгэм





