Dark Light
Нийгэм | 2021-01-29

Улаанбаатар хотоос ирсэн зарим иргэнийг буцааж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

01 дүгээр сарын 26-ны татан авалтаар Сүхбаатар аймагт ирсэн зарим иргэнийг Улаанбаатар хот руу буцаах ажлыг эхлүүлжээ.

Тодруулж хэлбэл 01 дүгээр сарын 28-ны орой Баяндэлгэр, Түвшинширээ, Онгон сумаас нийт есөн машинаар 16 иргэнийг буцаасан байна. Ингэхдээ тус иргэдийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зааг нутаг болох Давсанбадрахын пост дээр түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад дахин хоёр иргэний хариу эерэг гарчээ.

Одоогоор тухайн иргэдийн PCR шинжилгээг авч, Дорнод аймаг руу илгээгээд байгаа аж.  

Дээрх иргэдийг халдвар авсан болон тэдний ойрын хавьтагчид байх магадлалтай гэж үзэн ийнхүү Улаанбаатар хот руу буцааж байгаа юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22