Dark Light
Нийгэм | 2021-01-29

Засгийн газрын гишүүдийг УИХ-ын чуулганд танилцуулж, тангараг өргүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэнэ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг УИХ-д хүргүүлж, улмаар чуулганаар баталсан юм. Үүний дагуу МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлаас Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж, энэ сарын 27-нд томилсон. Улмаар өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэдгийг УИХ дах МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр мэдээллэсэн билээ.

Удирдах зөвлөлийн хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн 20 гаруй гишүүн оролцдог тул чуулганы үдээс өмнөх хуралдааныг түр завсарлуулах хүсэлт гаргасныг УИХ-ын дарга хүлээн авлаа.

Дашрамд дурдахад, Засгийн газрын гишүүдийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж, тангараг өргүүлэхээр төлөвлөсөн юм. Үүний дараа УИХ-ын ээлжит чуулганыг хаана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00