Dark Light
Нийгэм | 2021-01-29

НҮБ-ын зүгээс АНУ, БНХАУ-ын хооронд эвлэрэх санал тавьжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн хугацаанд болж өрнөсөн бүх муу муухай зүйлийг мартан АНУ БНХАУ-тай ирээдүйн сайн сайханы төлөө нэгдэж, бүхнийг эхнээс нь эхллэх уриалга гаргаж байгаагаа мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл хоёр улсыг хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалжээ. Гэхдээ тэд дэлхийн цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал, байгаль орчны хамтын ажиллагааны эндэр дээрээс бүхнийг шинээр эхлэх таатай боломжийг НҮБ-ын зүгээс олгож талуудад санал тавьсан байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес ийнхүү цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж, цаашид улс орнууд өөр хоорондоо хагаралдан бутрахгүй% эвтэй байхыг уриалжээ. Бид нэг дэлхий дээр амьдардаг нэг л хүмүүс. Эх дэлхийгээ хайрлах хайр ямар ч эрх ашгийн өмнө байх ёсгүй учраас ийнхүү хоёр улсыг эвлэрч, бүхнийг шинээр эхлэнэ гэдэгт итгэж байгаагаа ч өгүүлсэн аж. 

Эх сурвалж: https://www.foxnews.com/politics/un-chief-calls-for-reset-between-china-us-says-they-can-work-on-climate-action


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22