Dark Light
Нийгэм | 2021-01-29

С.Ганбаатар: Эрх баригчид ард түмний боол гэдгээ мэдрэх ийм л алхам боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн С.Ганбаатар 5-н өдрийн турш үргэлжилсэн өлсгөлөнгөө зогсоосон бөгөөд түүний тэмцэл үр дүнгээ өгчээ.

Сэтгүүлч энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодруулав.

Тэрээр: "Монголын ард түмний хүсэл сэтгэл нь агуу гэдгийг нотлосон үйл явдал боллоо. Өнөөдөр МАН, АН байна уу? хамаагүй ард түмний боол гэдгээ мэдрэх ийм л алхам боллоо. Эрх баригчид Монголын ард түмнийг бий болгоогүй. Харин эднийг бид бий болгосон. Хамгийн гол нь шөнө чичрээд явж байхад шөнө болгон 70-н залуу намайг хамгаалсан. Би бол хамаагүй тангарага өрөгсөн хүн. Та бүхэн намайг цалинжуулдаг энэ төрийн ордон намайг цалинжуулдаггүй. Надад тусалж дэмжсэн бүх хүнд баярлалаа. Миний бие сайн байна. Гэхдээ эмчид үзүүлэх хэрэгтэй гэсэн учраас одоо явах гэж байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22