Dark Light
Нийгэм | 2021-01-29

Тайландад гадаадын 89 иргэнийг баривчилсан байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тайланд улсын Банг Гок хотод гадаадын иргэн харъяатын 89 жуулчдыг хотын цагдаа нар баривчилсан байна. Тэд халдварт өвчин, цар тахалтай холбоотой хөл хорионы үеэр баар хэсэж, архидан согтуурсан аж. Шөнийн цагаар хууль бус баарны үйл ажиллагааг нээж, гадаадын иргэдийг оруулж, архидан согтууруулах нөхцлөөр хангасан гэж гурван баарны үйл ажиллагааг цуцалж, тусгай зөвшөөрлийг нь хураасан байна. Баривчлагдсан гадаадын иргэдийг халдварт өвчин судлалын төвийн ажилтнууд яаралтай PCR шинжилгээнд хамруулж, тусгаарласан байна. АНУ, Их Британи, Шдейцарь, Дани зэрэг орнуудын жуулчид байжээ. Тэднийг эхний ээлжинд 1330 ам.доллароор торгох бөгөөд шаардлагатай гэж үзвэл 2 жил хүртэл шоронд хорих ялтай байдаг байна. 

 

Эх сурвалж: https://apnews.com/article/travel-police-backpacking-coronavirus-pandemic-arrests-a08072157ad1d972a69356e38feee0ab


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22