Dark Light
Нийгэм | 2021-01-29

Интермед эмнэлэгт ирсэн халдвартай иргэнийг тусгаарлан ХӨСҮТ-д шилжүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Интермед эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар 2021.01.29-ний үүрээр 03 цаг орчимд үйлчлүүлэхээр ирсэн өвчтөнийг Корона вирусийн халдвар сэжиглэн дагалдаж яваа хүний хамт  тусгаарлажээ.

Интермед эмнэлгийн лабораторийн ПГУ шинжилгээгээр эерэг гарсан бөгөөд ХӨСҮТ-ийн лабораторид баталгаажуулсан тул журмын дагуу өвчтөнийг ХӨСҮТ руу шилжүүлсэн байна.

Шөнийн цаг байсан тул тухайн үед өөр үйлчлүүлэгч хамт байгаагүй, тусгаарлалт хийснээс хойш эмнэлгийн зүгээс ариутгал халдваргүйтгэлийг 2 удаа бүрэн хийжээ.

Интермед эмнэлгийн халдвар хамгааллын горимыг чанд сахиж, ариутгал халдваргүйтгэлийг давтан хийсний дараа эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн болжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22