Dark Light
Нийгэм | 2021-01-29

Эл өдөр архи уух, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн адаг шарагчин үхэр сарын таван шар шар бар өдөр

Үс засуулвал: Өнгө зүс доройтно

Наран ургах, шингэх: 08.22:17.49

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Мод

Аргын тооллын 1 сарын 30, Санчир гараг. Билгийн тооллын 17, Их морь одтой, шар бар өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22