Dark Light
Нийгэм | 2021-01-29

Г.Амартүвшин: Иргэд, аж ахуйн нэгжүүд банкуудын "ЭЗЭН" нь болох боломж бүрдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Банкны тухай хуульд өөрчлөлт орлоо. Өнөөдрийн байдлаар Хас банкнаас бусад банкууд ганц хоёрхон хүний өмч байгаа. Банкны тухай хуульд нэмэл өөрчлөлт оруулснаар зээлийн хүү буурна гэдгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэлэв.

Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Юуны түрүүнд эзэмшлийн төвлөрөл буурна. Нэг хүний эзэмших хувь нь 20 хувиас хэтрэхгүй. Хоёрдугаарт Засаглалын хувьд томоохон өөрчлөлт болно. Есөн хүнээс дээш гишүүнтэй ТУЗ-тай болно. Дор хаяж ТУЗ-ын гишүүдийн гуравны нэг нь хараат бус болох боломжтой. 

Иргэд, Аж ахуйн нэгжүүд банкуудын эзэн болох боломж бүрдэнэ. Жил бүр 200-250 тэрбумын цэвэр ашиг олдог ийм салбарын гол тоглогч болох боломжтой байна. Хяналт тавьдаг болно. Энэхүү нэмэлт өөрчлөлт нь маш том реформын ач холбогдолтой хуулийн нэмэлт өөрчлөлт байгаа юм. Өнөөдөр эцэслэн батлагдлаа. Эдийн засагт гарах нөлөө нь ч эерэг гарна" гэлээ.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22