Dark Light
Нийгэм | 2021-01-29

Хүүхдийн улаан хоолойд тээглэсэн зоосыг мэс хүргэлгүй авчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нар 1 настай хүүхдийн улаан хоолойд тээглэсэн зоосон мөнгийг мэс хүргэлгүй амжилттай авсан байна. Рентген харалтын хяналтаар хөнөөл багатай арга буюу мэсгүйгээр амаар нь буцаан гаргажээ. Хүүхдийн биеийн байдал  сайн байна.

Бага насны буюу 6 сартайгаас 3 нас хүртэлх хүүхдүүд гадны биет залгих тохиолдол элбэг байдаг. Хэдийгээр дийлэнх тохиолдолд залгисан биет хоол боловсруулах замыг саадгүй туулж өөрөө ямар нэг хүндрэлгүй гардаг ч ховор тохиолдолд нээлттэй хагалгаа эсвэл дурангийн эмчилгээ хийж авах шаардлага үүсдэг ажээ.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22