Dark Light
Нийгэм | 2021-01-29

МҮЭ-ийн холбоо ОУХБ-ын хамтарсан төслийн шинэчилсэн төлөвлөгөөг хэлэлцэх цахим уулзалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МҮЭ-ийн холбооноос ОУХБ-тай хамтран хэрэгжүүлж буй “МҮЭ-ийн холбоо, түүний гишүүн байгууллагуудаас албан бус салбарт ажиллагсдад хөдөлмөрийн нөхцөл, эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилтийг  сайжруулах чиглэлээр үзүүлж байгаа үйлчилгээг сайжруулах нь” төслийн хэрэгжилт, үлдсэн хугацаанд хийх ажлын шинэчилсэн төлөвлөгөөг өнөөдөр буюу /2020.01.29/-нд МҮЭ-ийн холбоо, ОУХБ-ын төлөөллүүд хамтран хэлэлцлээ.

Өнгөрсөн хугацаанд уг төслийн гэрээнд 3 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг 2 удаа сунгаад байгаа билээ. Ковид цар тахлын улмаас тогтоож байгаа хорио цээрийн дэглэм, үүнээс улбаалсан хүндрэлүүдтэй холбоотойгоор төслийн хугацаа сунгах, төлөвлөгөөг шинэчлэн гаргах ажлууд хийгдэж байна. Үйл ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ Ковид цар тахлын улмаас нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа, хугацаа бага үлдсэн зэрэг бодит нөхцөлийг харгалзан үзэх нь зүйтэй гэж уулзалтанд оролцогчид үзэж байсан. 

Тус шинэчилсэн төлөвлөгөөнд албан бус салбарт ажиллагчдын тулгамдсан асуудлаар цуврал онлайн хэлэлцүүлэг хийх, МҮЭХ-ноос сургалтын Модуль гарын авлага гаргах, төв, орон нутагт туршилтын сургалтууд зохион байгуулах, Орчлон клубын сэтгүүлчид болон МҮЭХ-ны Хуульч өмгөөлөгчдийн багийн гишүүдийг дээр чиглэлийн сургалтад хамруулах, сэтгүүлчдийн дунд бүтээлийн уралдаан зарлах, барилгын салбарт нөлөөлийн кампанит ажил өрнүүлэх зэрэг олон төрлийн үйл ажиллагааг нарийвчлан тусгажээ.  

Хуралд ОУХБ-ын Ажилчдын үйл ажиллагааны товчооны ахлах мэргэжилтэн Юки Оцужи, ОУХБ-ын Төслийн зохицуулагч А.Лхагвадэмбэрэл, Төслийн санхүүгийн ажилтан Б.Баярцэцэг, МҮЭ-ийн холбооны ҮЭ-ийн бодлого зохион байгуулалтын газрын дарга Г.Төмөрбаатар, ҮЭ-ийн Хөдөлмөрийн хяналт хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг, ҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа, СААГ-ын дарга Э.Баатарцогт, ХМСА-ны дарга Б.Хосбаяр, МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, Сургалт, Судалгааны төвийн дарга М.Ганаа багш арга зүйч Б.Насанжаргал, Ш.Нандин-Эрдэнэ, Л.Бямбасүрэн нар оролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22