Dark Light
Нийгэм | 2021-01-29

БНӨСУ-д цагдаагийн зөвлөхөөр үүрэг гүйцэтгэх алба хаагчийг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүгд Найрамдах Өмнөд Судан болон Бүгд Найрамдах Судан Улсын дундын бүс /Абей/ дэх Энхийг дэмжих ажиллагаа /UNISFA/-ны Цагдаагийн албанд цагдаагийн зөвлөхөөр үүрэг гүйцэтгэх Тусгай ажиллагааны газрын Холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн ахмад Ч.Батцэнгэлийг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир өнөөдөр /2021.01.29/ хүлээн авч уулзан Монгол Улсын далбаа, дурсгалын зүйлс гардууллаа.

Энэхүү үйл ажиллагаа Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн танхим”-д зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Цагдаагийн байгууллагаас уг ажиллагаанд оролцож буй анхны алба хаагч юм.

 

Энх тайвныг сахиулах ариун үйлсэд нь амжилт хүсье.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22