Dark Light
Нийгэм | 2021-01-29

Согтуугаар нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцож урсгал сөрөн осол гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2021.01.29/ 19:30 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 5 дугаар хороо орох замд Nissan pulsar маркын автомашины жолооч "С"-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урсгал сөрж автомашин мөргөн зам тээврийн осол хийжээ.


Мөн хугацаанд алба хаагчдын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 3 зөрчил, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 2 зөрчлийг илрүүлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэв.
Иймд жолооч та бүхэн замын болон цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалалтын бүс тогтмол хэрэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.
Замын хөдөлгөөний дүрэм, амьдралын алтан дүрэм.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22