ЭМЯ-наас өнөөдөр /2021.01.30/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийт 14495 хүнд PCR шинжилгээ хийсэн байна. Манай улсад 32 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1742 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байна.
Сүүлийн батлагдсан тохиолдлууд болох, “Х апартмент”, Микс пицца, Наркологийн эмнэлэг, БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүсийн давтан шинжилгээнээс халдвар илэрсэн байна
Интермед эмнэлэгт сайн дураараа шинжилгээ өгсөн 4 иргэний шинжилгээнд халдвар илэрсэн" гэлээ.
АДМИН








Нийгэм




