Dark Light
Нийгэм | 2021-01-30

Б.Болдсайхан эмчийн хагалгаа амжилттай боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тэрээр 1-р сарын 13-ны өдөр ходоодны хорт хавдар гэсэн онош тогтоогдож, БНСУ-ыг зориод байсан юм. Тэрээр тухайн үед 3 литр орчим цус алджээ. Ингээд БНСУ-д очиж, тусгаарлалтад байх хугацаанд ч цус тогтохгүй байсан учир ийнхүү яаралтайгаар мэс засалд оржээ.  Мэс заслын үеэр түүний ходоодны 65%-ийг тайрчээ. Одоо үргэлжлүүлэн 6 сараас 2 жил эмчилгээ хийлгэх шаардлагатай юм. Тэрээр эх орондоо хурдан эргэн ирж ажлаа үргэлжлүүлэхийг хүсч байна.

Б.Болдсайхан эмч нь "Зүрх мартахгүй" аяныг өрнүүлж, зүрхний төрөлхийн гажиг засах мэс заслыг хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийдэг юм. Улсын хэмжээнд 2000 орчим хүүхдэд энэ мэс заслыг хийх шаардлагатай байгааг судалгаагаар тогтоожээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22