Dark Light
Нийгэм | 2021-01-31

Хоёрдугаар сарын 3-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр ойрын 2 хоногт нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байх нь. 1 дүгээр сарын 31-ний 20.00 цагаас 2 дугаар сарын 1-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын өмнөд, говийн аймгуудын зүүн хэсгээр, өдөртөө Хэнтэйн уулсаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 хэм, бусад хэсгээр 29-31 хэм, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.

2 дугаар сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

2, 3-нд Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 3-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00