Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан нар ОБЕГ-т ажиллаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлын асуудалд цогцоор хандаж байж үүний ард гарна. Би өдөр бүр мэдээлэл авч ажиллана. Маш хурдтай, шинэ менежментеер, шинэ хандлагаар ажилламаар байна. Өнгөрсөн амжилтандаа бялуурах биш, алдаан дээрээ ажиллах ёстой. Та бүхний ажил, авч буй арга хэмжээнээс маш олон зүйл хамаарна. Энд тэнд баахан хөөрсөн хүмүүс ярилцлага өгөөд л. Ярилцлага өгөөд хэрэггүй. НОК, УОК, ОБЕГ бүгд өөр өөр дүгнэлт танилцуулахаа болих хэрэгтэй. Сайн судалж нэг дүгнэлтэнд хүр. Боомт бүхий аймгуудыг бусад аймгуудаас өөрөөр хандах хэрэгтэй. ГХЯ ч үүн дээр анхаарал сайн хандуул. АОК-ын удирдлагууд хурдтай, сийрэг ажиллах хэрэгтэй. Анхан, дунд шатанд гарсан ёс зүйн алдаанаас болж өмнөх засгийн газар огцорсон гэдгийг битгий мартаарай. Алдаа гаргасан тохиолдолд толгойг нь илээд байхгүй шүү. Энэ бол дайны үе. Бүх зүйл нягт холбоотой байх хэрэгтэй. Халдвар авсан хүний тоо 20 дотроо байвал баярлаж хоорондоо утсаар ярих биш, 20-оос дээшээ байхаар сандралдаж гүйгээд л, ийм байж болохгүй. Бүгдийг урьдчилж мэдээлэл, төлөвлө. Судал, ямар эерэг, сөрөг зүйл гарах вэ гэдгийг гүн гүнзгий судал. Царцсан эдийн засгийг сэргээх дээр тулж ажиллана. Дэлхий дахинд цар тахлыг даван туулах уралдаанд Монгол улс тэргүүлэх эгнээнд байх ёстой" гэлээ.
Нийгэм | 2021-02-01
Л.Оюун-Эрдэнэ: Дэлхий дахинд цар тахлыг даван туулах уралдаанд Монгол улс тэргүүлэх эгнээнд байх ёстой
СЭТГҮҮЛЧ |
АДМИН
АДМИН
Сэтгэгдэл бичих








Нийгэм





