Dark Light
Нийгэм | 2021-02-01

Сэлэнгэ аймагт ажиллахаар очсон иргэнээс Ковид-19 халдвар илэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Онцгой байдлын ерөнхий газар ажиллаж, цар тахлын  арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо. 

Энэ үеэр Сэлэнгэ аймгаас холбогдох мэдээллийг танилцууллаа: "Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг "Болд төмөр Ерөө гол" компани 2021 оны нэгдүгээр сарын 31-нд ээлж солилцуулах ажлыг зохион байгуулсан. Уурхай дээр 520 ажилтан байсан бөгөөд 534 ажилтан ээлж солилцохоор Улаанбаатар, Дархан, Орхон болон бусад аймгаас ирсэн.

Ингэхэд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай ч сүүлийн хоёр жил Сонгинохайрхан дүүрэгт оршин сууж байгаа нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ авахад эерэг гарсан тул PCR шинжилгээг авсан. PCR шинжилгээний хариу шөнийн 02:00 цаг гарч, батлагдсан. Иймд аймгийн онцгой комисс хуралдаж, газар дээр очиж ажиллахаар 04:00 цагт хөдөлсөн" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00