Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар УОК-ын Шуурхай штабт ажиллаа.
Энэ үеэр Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хийсэн тооцоолол, судалгааг танилцууллаа. Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Д.Улам-Оргих "Хөл хорио гэдэг үгийг болгоомжтой ашиглах хэрэгтэй байна. Иргэд залхаж, гэхдээ энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн 16 хоног хөл хориог тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Хоёрдугаар сарын 6-наас эхлэн 21-нийг дуустал хөл хорио тогтоох хэрэгтэй. Түүнчлэн ажлын тав, амралтын дөрөв хоног буюу нийт ес хоногийн хөл хорионы стратеги хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Энэ нь цар тахлыг хумиж авах сүүлийн боломж. Урьдчилсан судалгаагаар цаг агаар дуулаарч, хөл хөдөлгөөн ихсээд ирэхээр нэг өдөрт халдвар авсан хүний тоо мянга мянгаар нэмэгдэх хандлагатай байна. Бидний зүгээс та бүхэнтэй хамтарч ажиллаж, судалгаан дээр үндэслэж ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлье" гэлээ.
АДМИН








Нийгэм





