Dark Light
Нийгэм | 2021-02-01

Дулааны станц 19 хоногийн нүүрсний нөөцтэй боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Дулааны станц ТӨХК өнөөдрийн байдлаар 19 хоногийн нүүрсний нөөцтэй байна.  

Талбай дээр 2800 гаруй тонн нүүрс байгаа бөгөөд Могойн голын уурхайгаас нүүрс татан авалт үргэлжилж байгаа бол Жилчиг булгийн уурхайн татан авалт өнөөдрөөс эхэлнэ. Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангасан учраас энэ өвөл ард иргэдээс  гомдол санал ирээгүй гэнэ.  

Дулааны станц нь Мөрөн сумын 200 орчим аж ахуйн нэгж, 50 төсөвт байгууллага, 1660 айл өрхийг дулаанаар ханган ажилладаг бөгөөд жилд 25000 тн нүүрс зарцуулдаг ажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22