Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 31-ний өдөр УБ, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораториудад нийт 5433 хүнд PCR шинжилгээ хийснээс 35 хүний шинжилгээнд коронавирусний халдвар илэрлээ.
Тухайн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод илэрсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байна
СХД-ийн 21-р хорооны 8 ажилтнаас халдвар илэрсэн. Эх үүсвэр нь тодорхойгүй, нэг дор олон хүн халдвар авсан тул шинэ голомт үүссэн гэсэн үг
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг "Болд төмөр Ерөө гол" компани 2021 оны нэгдүгээр сарын 31-нд ээлж солилцуулах ажлыг зохион байгуулсан. Уурхай дээр 520 ажилтан байсан бөгөөд 534 ажилтан ээлж солилцохоор Улаанбаатар, Дархан, Орхон болон бусад аймгаас ирсэн. Ингэхэд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай ч сүүлийн хоёр жил Сонгинохайрхан дүүрэгт оршин сууж байгаа 1 иргэнээс түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ авахад эерэг гарсан тул PCR шинжилгээг авсан. PCR шинжилгээний хариу шөнийн 02:00 цаг гарч, батлагдсан тул тусгаарлаж эмчилгээ хийж байна.
ТҮК-тэй холбоотой голомт, Х аппартмент /БЗД-ийн 8-р хороо/, ЖиБи товерт байрладаг ББСБ-ын голомт, Гутлын цехтэй холбоотой голомт, БГД-ийн голомт, Пицца хүргэлт, Монос оффисын голомт, Хүүхдийн асрамжийн газрын голомт өндөр идэвхтэй байна" гэлээ.
АДМИН








Нийгэм





