Dark Light
Нийгэм | 2021-02-01

Хөвсгөл нууран дээгүүр зорчсон иргэдэд арга хэмжээ авч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Онцгой комисс Хөвсгөл нууран дээгүүр зорчих, хөдөлгөөн үйлдэхийг хориглосон боловч иргэд зорчсоор байгаа тул мэргэжлийн байгууллагууд хамтран хяналт шалгалт хийж байна. Энэ өвөл цаг агаар харьцангуй дулаан байгаа учир нуурын мөс нимгэн хөлдсөн, газар хөдлөлтийн улмаас Хөвсгөл нуурын мөс цуурч, хөдөлсөн зэргийн улмаас иргэдийн зорчих хөдөлгөөнийг хориглож байна.

Гэвч иргэд ялангуяа Ханх сумын иргэд нуураар зорчсоор байгаа гэнэ. Иймээс Хөвсгөл аймгийн Засаг даргын Мөсөн замын тээвэрлэлтийг хориглосон  захирамж, Хатгал тосгоны захирагчийн А/07 захирамжийн биелэлтийг хангаж, Хатгал тосгоны Цагдаагийн тасаг, Гал унтраах 69 дүгээр анги, Тусгай хамгаалалтай газар, Захирагчийн ажлын албаны алба хаагч нар 24 цагаар хяналт шалгалт, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Иргэдийг мөсөн зам дээгүүр зорчихгүй байхыг анхааруулан, захирамжийг зөрчсөн иргэдэд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16