Dark Light
Нийгэм | 2021-02-01

Д.Гантулга: Оюу толгой төслөөс ард түмний хүртэх хүртээмжийг дээшлүүлэх тал дээр нэг ч алхам хийгдээгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХҮН-аас Оюу толгойн гэрээний талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга "ХҮН-аас Оюу толгой төслийн талаар мэдээлэл хийх гэж байна. Өнөөдөр Оюу толгойн гэрээ, төслийн талаар мэддэггүй хүн гэж байхгүй. Сүүлийн үед улс төржилт хэрээс хэтэрч байна. Оюу толгой төслөөс ард түмний хүртэх хүртээмжийг дээшлүүлэх тал дээр нэг ч алхам хийгдээгүй гэж дүгнэж байна. Тиймээс ХҮН-аас тус төсөл дээр ажиллах ажлыг хэсэг байгуулаа. Эх орныхоо төлөө, үр хойчдын төлөөх ажил тул салбар салбарын хүмүүс бидэнтэй хамтарч ажиллаж байна. 

Оюу толгой төсөлтэй холбоотой үндсэн 3 гэрээ бий. 

1. Хөрөнгө оруулалтын гэрээ

2. Хувь нийлүүлэгчдийн гэрээ

3. Дубайн гэрээ.

Мөн Оюу толгой төслийн Technical report буюу бидний хэлж заншсанаар Техник эдийн засгийн үндэслэлтэй адилтгаж болно. 2014 онд Technical repot нь Канадын NI43101 стандартын дагуу гаргасан албан ёсны report нь байж байна. 

2020 оны долдугаар сард гаргасан Оюу толгой төслийн талаарх тооцоо, эдийн засгийн болон уул уурхайн бүх тооцоо мэдээлэл байгаа. Санхүүгийн загвар нь олон нийтэд нээлттэй байгаа. Үүнд тулгуурлан эхний ээлжинд ажилласан. 

2100 онд хүртэл үргэлжлэх том төсөл. Заавал санхүүгийн загвартай явах ёстой. Өнөөдрийг хүртэл манай талаас ямар ч загвар гаргаагүй нь маш том алдаа. Рио Тинто-оос хэдийн загвар гаргаж танилцуулсан байхад манай талаас ямар ч хариу өгөөгүй байсан. Том хэмжээний наймаа хийх гэж байж тооны машингүй очиж байна гэсэн үг шүү. 

ХҮН-аас Оюу толгойн төсөлд нэг сарын дотор загвар гаргахаа амлаж байна. Шинэ Засгийн газарт хүргүүлнэ" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16