Dark Light
Нийгэм | 2021-02-01

"Оюу толгойн гэрээг мэргэжилтнүүд бус УЛС ТӨРЧИД байгуулснаас болж хүнд нөхцөл үүссэн"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХҮН-аас Оюу толгойн гэрээний талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Ц.Доржханд  "Сүүлийн 10 жил улс төрчид Оюу толгой төслийн талаар ярьлаа. Анхны гэрээг мэргэжилтнүүд нь биш улстөрчид байгуулсан. Тиймээс өнөөдөр Оюу толгой улс төржсөн том сэдэв асуудал болоод байна. Гэрээ хэлцэл хийх бүртээ Монголын талаас хүртэх ашиг муудаж, дордож байна. Энийгээ одоо болимоор байна. Иймэрхүү том гэрээг амжилттай хийсэн улс орныг судлаад үзэхээр улс төрчид биш ажлаа сайн мэддэг мэргэжилтнүүд гэрээг байгуулсан байдаг. Энэ жишгийг дагах хэрэгтэй байна. Өнөөдрийг хүртэл монголын талаас санхүүгийн загвараа гаргаагүй. ЗГ-т санхүүгийн загвар модель байхгүй бол нэг сарын дотор ХҮН-аас гаргаад өгье

Үнэхээр Сү.Батболдтой холбоотой луйвар гарсан юм уу, гишүүн С.Ганбаатар улс төржүүлж Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдсэн шоу хийсэн үү гэдэг дээр энэ хүмүүс хариулт өгөх хэрэгтэй. Тийм бол хариуцлага тооцох хэрэгтэй. Оюу толгой бол Монгол улсын ард иргэдийн асуудал учраас битгий улс төржүүлээчээ гэж хүсэж байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22