2021 оны 2-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаарх мэдээллийг Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн инженер Ш.Тэргэлээс тодрууллаа.

Тэрбээр "Энэ оны хоёрдугаар сарын цаг агаар олон жилийн дундажтай ижил түвшинд байна. Хөвсгөлийн нутаг болоод Архангай, Булганы нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Дорнод, Сүхбаатарын өмнөд болон Дорноговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна.
Хур тунадасны хувьд мөн адил олон жилийн дунджаар байх төлөвтэй. Хөвсгөл, Архангайн зүүн хэсэг болоод Булган, Сэлэнгийн нутаг, Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас их хур тунадас орох төлөвтэй байна. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага цас орох төлөвтэй байна" гэлээ.
АДМИН








Нийгэм






