Dark Light
Нийгэм | 2021-02-02

Өчигдөр 73 ямаа, 41 хонь гал түймэрт өртөж, хорогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сумын Нарт багийн “Гүн хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 32 км-т/  Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу энэ сарын 1-ний өдрийн 17:05 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 32 км зам туулан 19:20 цагт очиход иргэн Ж-ийн 35х40 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт 73 ямаа, 41 хонь, нийт 114 бог мал өртөж хорогдсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16