Өнөөдөр /02.02/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарынхантай уулзаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хурал хийгээд, зураг авхуулаад л тарчихдаг. Байнга ерөнхий юм ярьдаг. Ерөнхийгөөс тодорхой луу шилжиж чадна гэдэгт итгэж байна. Хурал хийгээд хэд хэдэн тодорхой шийдвэртэй гарч ирдэг болмоор байна. Үр дүнгүй хурал биш, нэг хурал нэг шийдэл байдалтайгаар явах нь зүйтэй.
Өглөөний уулзалт хийх нь зүйтэй гэж бодож байна. Үдээс хойш даваа гарагт бүлгийн хуралтай, мягмар гарагт байнгын хороотой, лхагва гарагт Засгийн газрын хуралтай, пүрэв, баасанд чуулгантай амжихгүй байна. Мөн сайдууд бүгд хамрагдаж чадахгүй, хурлын дундуур хүмүүс гарч яваад эцэст нь үр дүнгүй тарах тохиолдол байдаг.
Дэлхий нийт үргэлж цар тахалтай байхгүй, бид даван туулна. Цар тахлын дараах үеийн эдийн засгийн төлөвлөгөөндөө одооноос орно. Залуучуудын хувьд байрны 30 хувийн урьдчилгаа хүнд байна. Улаанбаатар хотыг тойрсон 25 км-ын радиуст дэд бүтэц хийнэ. Хот газраа үнэтэй өгдөг тул барилга үнэтэй баригддаг.
Ерөнхий сайдын хувьд 12 салбарынхантай байнга уулзана. Шахна, дэмжинэ. Залуус 1, 2, 3 хорооллыг барих ажлын хэсэг байгуулна. Үүнийг туршилтын хороолол болгож үзмээр байна. Метр квадрат нь ямар үнэтэй байх нь нэгдсэн журмаар явж компаниудыг урина. Үүнд төр үнээ санал болгож шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. Бусад нь зах зээлийн журмаар явна. Ийм байдлаар 200 мянга орчим иргэдийг орон сууцжуулахыг оролдоно. Ц.Нямдорж сайдаар ахлуулахыг хүссэн. Сайн барилгачин юм байналээ шүү. Хийсэн бүтээсэн зүйл ихтэй. Ямар эрх зүйн шаардлага хэрэгтэй байна. Тэр бүрт ажиллах болно. Яагаад чадахгүй гэж, чадна гэвэл арга мундахгүй, чадахгүй гэвэл шалтаг мундахгүй. Хүний биеийн 70 хувийг ус бүрдүүлдэг шиг монголын хүн амын 70 хувийг залуус бүрдүүлж байна.
Залуусыг, үндэстнийг арай том зүйл рүү тэмүүлдэг хүсэл зорилготой болгомоор байна. Цар тахлыг сөрж гарах ёстой. Барилгын хөгжлийг өндөр түвшинд хүргэж дундаж давхрагыг дэмжих хэрэгтэй байна. Залуусыг орон сууцжуулах, орчин үеийн шийдэлтэй Монгол улсыг бүтээхэд хамтран ажиллана гэж найдаж байна.
АДМИН







Нийгэм





