Dark Light
Нийгэм | 2021-02-02

Коронавирусний халдвар авсан нь батлагдсан Монгол улсын нийт 4 иргэн нас барлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Манай улсад 18 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 1832 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 13 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Харин нас баралтын тоо өчигдөр буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр 2 байсан бол өнөөдрийн мэдээллээр нас баралтын тоо 4 болсон байна. Өнөөдрийн ээлжит 11.00 цагийн мэдээллээр энэ талаар тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Харин 16.00 цагийн орчимд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Тухайн 4 иргэний 2 нь Коронавирусний халдвар аваад эдгэсэнийхээ дараа хууч өвчний улмаас нас барсан. Харин үлдсэн 2 иргэний хувьд Коронавирусний халдвар аваад эмчлүүлж байхдаа нас барсан. Хууч өвчтэй, өндөр настай хүмүүс байсан" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22