ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Манай улсад 18 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 1832 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 13 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Харин нас баралтын тоо өчигдөр буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр 2 байсан бол өнөөдрийн мэдээллээр нас баралтын тоо 4 болсон байна. 

Өнөөдрийн ээлжит 11.00 цагийн мэдээллээр энэ талаар тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Одоогийн байдлаар хоёр иргэн бусад шалтгааны улмаас харин 2 иргэн Коронавирусний халдварын улмаас нас барсан гэх мэдээлэл өгөөд байна.