Dark Light
Нийгэм | 2021-02-02

Яруу найрагч Б.Галсансүхийг гэм буруутайд тооцжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Б.Галсансүхэд холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Галсансүхийг гэм буруутайд тооцлоо. Улмаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас  хохирол төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11:00 цаг хүртэл завсарлуулаад байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч ТВ4 телевизийн сэтгүүлч Г.Батхүү, зураглаач Д.Дөлгөөн нарын амь насыг хохироосон  гэмт хэрэгт холбогдоод буй юм. Осол болох үед зохиолч Б.Галсансүх жолоо барьж явсан бөгөөд Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Галсансүхэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  4 дэх хэсгийн  4.2 дахь заалтад заасан  /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын  журам  зөрчих/ гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн билээ.

Эх сурвалж : Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22