Dark Light
Нийгэм | 2021-02-02

А.Амбасэлмаа: Коронавирусний халдвартай, архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс эмчлэгдэх явцдаа нас барсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХӨСҮТ-өөс дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : "2020-11-11-ээс өнөөдрийг /2021-02-02/ хүртэл Коронавирусний халдвар бүртгэгдсэн тохиолдлуудаас 4-н тохиолдол нас барсан. Урьд нь мэдээллэж байсны дагуу эдгээр тохиолдлуудын 2 нь  эдгэрч эмнэлэгээс гарсны дараа архаг хууч өвчний улмаас нас барсан. Нөгөө 2 тохиолдол нь  мөн адил архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс байсан учраас эмчлэгдэх явцдаа нас барсан.

Ингээд коронавирусний тохиолдол илрээд эмчлэгдэж байх явцдаа нас барсан 2 хүн, эдгэрсэний дараа 2 хүн гээд нийтдээ 4-н хүн нас бараад байна. 

Мөн Toyoko Inn -с олон хүн гарч байна тэнд халдварын шинэ голомт үүссэн үү? гэж асуусан байгаа. Энэ зочид буудалд өмнө нь халдвар авсан хүмүүстэй ойрын хавьталд орсон 300 гаруй хүмүүсийг тусгаарлагдаж байсан юм.  Тиймээс ард иргэд энд зөвхөн хавьталуудын шинжилгээний хариу гарсан голомт байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22